ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Тусгаарлалтад байсан таван хүнээс ковид-19 илэрлээ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-12-14

ЭМЯ-наас ээлжит  мэдээллээ хийлээ. Энэ үеэр  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 10-нд улсын хэмжээнд 8,574 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс таван хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Таван тохиолдол бүгд Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан хүмүүс. Тэдний  2, 3 дахь давтан шинжилгээгээр илэрлээ.  Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 459 боллоо. Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 912 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 519 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 75, хөнгөн 438 байна" гэсэн юм.