ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Таван хүнээс коронавирус илэрлээ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-12-15

Эрүүл мэндийн яамнаас  ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  “Таван  хүнээс коронавирусийн  халдвар илэрч  Монгол Улсад батлагдсан  тохиолдол 917, дотоодын халдвар 464 боллоо. Халдвар илэрсэн таван хүний  хоёр нь нийслэлд, Дорноговь аймагт нэг, Сэлэнгэ аймагт хоёр тохиолдол тус, тус бүртгэгдсэн.  Сүүлийн 24 цагт  Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон,  Архангай аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Халдварын тохиолдол Улаанбаатарт 140, Сэлэнгэ 215, Дархан-Уул 45,  Орхон 25, Архангай 3, Говьсүмбэр 4, Дорноговьд 32 тохиолдол байна.  Эмчлүүлж байгаа 524 хүний 450 нь хөнгөн, хүндэвтэр 68, хүнд тав, маш хүнд 1 хүн байна гэв.