Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 49 дүгээр байрны нэгдүгээр орцны цагдаагийн хамгаалалтыг буулгаж, иргэдийг дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвийн ажиглалтад шилжүүллээ гэж тус дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.Тус байрны иргэдээс 14 хоногийн хугацаанд дахин халдвар илрээгүй бөгөөд энэ хугацаанд ХӨСҮТ-өөс PCR шинжилгээг гурван удаа давтан авахад сэжигтэй тохиолдол гараагүй юм. Цагдаагийн хамгаалалтыг буулгаж, иргэдийг дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн ажиглалтад шилжүүллээ. Мөн тус байрны 1200 метр квадрат талбайд батлагдсан удирдамжийн дагуу зохих ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, оршин суугчдад Онцгой Комиссын мэдэгдлийг хүргүүлжээ. Тус дүүргийн 4, 8, 9, 10, 14, 22 дүгээр хороонд коронавирусийн нийт 27 тохиолдол бүртгэгдсэн билээ.