ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Эрдэнэбатын хэргийг прокурорт буцаав

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-12-16

“Эрэл” группын ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцааж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн аж. Тухайлбал,  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны наймдугаар сарын 06-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолтой, Б.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн хэргийн гомдлуудыг үндэслэн Б.Эрдэнэбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5, 14.6 дахь хэсгүүдэд зааснаар Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэсэн байна.