ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Элемент медикал” компанийг шалгаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-12-18

Улаанчулуут хогийн цэгт Covid-19 илрүүлэхэд ашигласан түргэвчилсэн болон PCR шинжилгээний оношлуурууд, амны хаалт, халдвар хамгааллын хувцас хэрэглэлүүд ил задгай байгаа талаар  хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Энэ талаар Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар Улаанчулуутын хогийн цэг дээр эмнэлгийн аюултай, халдвартай байж болзошгүй талаар өчигдөр шалгалт хийсэн.  Хог хаягдал дунд олон тооны шинжилгээ авдаг хуруу шил байсан нь үнэн. Хурууны шилэн дээрх тэмдэглэгээ код, дугааруудаар хөөж шалгаж үзэхэд “Элемент медикал” компанид 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр улсын Мал, эмнэлгийн ариун цэврийн төв лабораториос хүлээлгэн өгсөн 196.3 кг эмнэлгийн хог хаягдал байсан. Тухайлбал, тухайн байгууллагын жолооч уг хог хаягдлыг арванхоёрдугаар сарын 9-ний өглөө ариутгал хийлгүүлэлгүй ил задгай хаясныг тогтоосон. МХЕГ-аас Covid-19-тэй холбоогүй хог хаягдал болохыг мөн тогтоосон.  Мөн дээрх хэрэгт цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Газар үзлэг хийж, ажилтнуудаас нь мэдүүлэг авч байна. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэлээ.