ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянзүрх дүүргийн иргэдийг дахин шинжилгээнд хамруулна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-12-20

Баянзүрх дүүрэгт тэг зогсолт хийнэ гэсэн мэдээлэл цахим ертөнцөд гарсан билээ. Энэ талаар  Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан "НОК-иос ийм шийдвэр гараагүй. Харин Баянзүрх дүүрэгт шинжилгээ авах цэгийг нэмж байгуулан нийтдээ 19 цэгт нэг өрхийн нэг иргэнийг хамруулах байдлаар 90 мянган хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийх ажлыг дахин зохион байгуулна. Иргэдийг аль цэгт очиж хэзээ шинжилгээ өгөх талаарх нарийн хуваарийг гаргаж, мэдээлэл хүргэнэ. Шинжилгээ өгөх тухайн өрхийн нэг гишүүн нь гадуур явж олон хүнтэй харьцдаг эсвэл үйлчилгээний байгууллагад ажилладаг хүн нь байх шаардлагатай” гэлээ.