ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 8,416 хүнд шинжилгээ хийхэд найман хүнд коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын зургаа нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн бол хоёр хүн нь арванхоёрдугаар сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хүмүүс юм. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдэж байсан кластер голомтот хавьтлуудаас коронавирус илрээгүй.Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн дотоодын халдварын тоо 500 болсон бол зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 391 боллоо" гэв.