ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбаатарт 13 градус хүйтэн байна

Т.САНДАГ-ОЧИР
2020-12-24

Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Багануур орчмоор үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 19-21 градус хүйтэн байна. Харин Тэрэлж орчмоор үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 градус хүйтэн.

Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 21-26 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 16-21 градус, цас багатай, энгэр ээвэр газруудаар өдөртөө 5-10 градус, бусад нутгаар өдөртөө 12-17 градус хүйтэн байна.