ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Зургаан хүнээс  халдвар илэрлээ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-12-24

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр  11800 сорьцод шинжилгээ хийхэд зургаан хүнээс  халдвар илэрлээ. Мөн Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн нэг зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарлаа. Мөн үлдсэн таван тохиолдлын тухайд иргэдийн давтан шинжилгээний хариу нь эерэг гарсан. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илрээд байна. Өвчтөн хоёр, сахиур хоёр, гэр бүлийн хавьтал нэг хүний хариу тус тус эерэг гарлаа. Нэгдсэн эмнэлгийн голомтод нийт 136 тохиолдол батлагдаад байна. Хэвтэн эмчлүүлсэн 73, сахиур 23, эмнэлгийн ажилтан 16, гэр бүлийн 24, өвчтөнөөс есөн хүн эмнэлгээс гарч, эргэн ирээд байна" гэв.