ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шалган нэвтрүүлэх товчоодод 4729 хүнд эрүүл мэндийн хяналт хийлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-12-29

Энэ сарын 29ий өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 94 ажилтан албан хаагч үүрэг гүйцэтгэж ажиллажээ.

Эдгээр товчоодод эрүүл мэндийн байгууллагын 29 албан хаагч ажиллаж байгаа юм. Дээрх хугацаанд авто тээврийн товчоодоор 1432 автомашин нэвтэрч орсон бол, 1141 тээврийн хэрэгсэл гарчээ.

Үүнээс товчоодоор нэвтэрч орсон 2701, гарсан 2028 буюу нийт 4729 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.