ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Иргэд хөл хориог үл тоон баярын бялуу авахаар очер үүсгэв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-12-30

Маргааш шинэ оноо угтаж, хуучин оноо үдэх гэсэн иргэд гадуур ямар ч хяналтгүй явах нь ихэслээ. Цагдаагийн албан хаагчид хэдийгээр автомашинтай иргэдийг хянаж байгаа ч автобусаар болон явганаар зорчиж буй иргэд томоохон худалдааны төвүүдэд олноор цугларч, хатуу хөл хориог ямар ч үр дүнгүй болгож буй юм. Зарим томоохон худалдааны төвүүд иргэдийг цөөн тоогоор урт дараалал үүсгэн хязгаарлаж оруулсан ч дотроо ороод хяналтгүй холилдох, зай барих талаар мэдлэггүйгээс иргэдийн бөөгнөрөл үүссэн хэвээр байх аж. 

Тухайлбал, өнөөдөр гэхэд л иргэд бялууны бөөний төвүүдийн гадна уртаас урт дараалал үүсгэжээ. Хөл хорио, өвчин тахлыг үл тоон баярын бялуундаа очерлож буй иргэдэд цагдаагийн албан хаагчид шаардлага тавьж байгаа ч иргэдийн очер нэмэгдсээр байгаа аж. Тэдгээр иргэдэд хариуцлага хүлээлгэх ямар ч боломжгүй учраас өвчин тархсан байлаа ч хянах боломжгүй гэсэн үг. Мөн ЭМЯ-наас энэ бүхнийг хянаж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч иргэд Худалдаа үйлчилгээний төвөөр үйлчлүүлэхдээ зайлшгүй авах зүйлсээ жагсаан бичиж, 10-15 минут үйлчлүүлээд гарахыг зөвлөжээ. 

Харин томоохон бялуу үйлдвэрлэгч компаниуд нь захиалга дүүрсэн хэмээн иргэдийг буцааж эхэлжээ. Энэ сарын 30-ныг хүртэл захиалга авсан бялуугаа хүргэлтээр түгээх үйлчилгээг “Жүр-Үр” ХХК-ийн зүгээс хийж эхлүүлсэн байна.