ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"22 хүнээс халдвар илэрлээ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-02

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  “Өчигдөр 11152 сорьцод шинжилгээ хийхэд  22 хүнд covid-19 илэрлээ. Тухайлбал,Мөнххада компани”-ийн дөрвөн ажилтан нийтдээ зургаа боллоо. Төв шуудангийн гүний гаалийн хоёр ажилтнаас, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн долоон хүний  гурав дахь удаагийн давтан шинжилгээнээс илэрлээ. Мөн "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан таван хүнээс "Жаргалант" сувилалд хоёр хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээний хариу эерэг гарлаа” гэв.