Ховд аймгийн Алтай суманд хязгаарлалт тогтоожээ.Тухайлбал, коронавирусийн халдвартай иргэний нэгдүгээр хавьтагч тус суманд очсон тул хоёр, гуравдугаар хавьтагчдыг тогтоох зорилгоор аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 2-ны 14:00 цагаас 5-ны 09:00 цаг хүртэл түр хязгаарлах шийдвэрийг сумын онцгой комиссоос гаргажээ. Энэ хугацаанд сумаас гарах, орох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг мөн хязгаарласан байна. Коронавирусийн халдвартай иргэний тус суман дахь хавьтагч нарыг тусгаарлахыг сумын Эрүүл мэндийн төвийн даргад үүрэг болгожээ.