ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Улаанбаатар хотод 21 хүнээс халдвар илэрлээ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-03

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн байдлаар нийт 5807 хүнд шинжилгээ хийхэд Улаанбаатар хотод  21 хүнээс халдвар илэрлээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт батлагдсан 19 тохиолдлын ойрын хавьтлуудаас авсан 2-3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Мөн гэр бүлийн хоёр хүнээс халдвар илэрсэн. Нийслэлд голомтлон бүртгэгдэж байгаа батлагдсан тохиолдол 450 болсон. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 384 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдлын тухайд маш хүнд хоёр, хүнд ес, хүндэвтэр 104, хөнгөн 269 хүн эмчлэгдэж байна. Мөн  Баянзүрх дүүргийн тухайд маш том голомт гарсан. Үргэлжлэх хугацаа дуусаагүй байна. Голомтын хавьтлуудыг хянах 14 хоногийн хугацаа дуусаагүй. Бид 400-гаад хавьтлыг 14 хоногийн хяналтаас гаргаж гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Одоогоор 900 гаруй ойрын хавьтлыг тусгаарлан ажиглалт хяналтад аваад байна.  Баянзүрхийн голомтоос гэр бүлийн хүрээнд дам хавьтлууд үүсэж байгаа. Мөн 1-2 тохиолдлын эх үүсвэрийг  тогтоогоогүй байна" гэв.