ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бага, дунд ангийн теле хичээл маргааш эхэлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-03

Энэ  сарын 4-ний өдрөөс бага, дунд ангийн суралцагчдад зориулсан теле хичээл эхлэх аж. Мөн  сургуулийн өмнөх боловсролын хичээл нэгдүгээр сарын 8-ны өдөр эхэлнэ. Теле хичээл контент нь нэгдүгээр улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааны агуулгыг сэргээн сануулах, бататгахад хүүхэд, багачууд, эцэг эхчүүдэд туслах, багшид дэмжлэг үзүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, агуулга, арга зүйн уялдаа холбоо бүхий сэдэв, хичээлүүд болон анги хоорондын агуулгын залгамж холбоо бүхий хамтын хичээлээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг дэмжин хөгжүүлнэ хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн билээ.