ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"23  хүнээс халдвар илэрлээ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-04

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 13,621 хүнд PCR шинжилгээ хийхэд 23  хүнд халдвар илэрсэн. 23 тохиолдлын хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн буюу Токиогоос ирсэн иргэдийн гурав дахь давтан шинжилгээгээр илэрлээ. Мөн Цэргийн төв эмнэлгийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн. Бусад 19 тохиолдол нь Улаанбаатар хотод гарч байгаа халдварын батлагдсан тохиолдлын хавьтлуудаас илэрлээ. Тухайлбал, ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүл, Мөнххада компанийн батлагдсан тохиолдлын гэр бүл, Баянзүрх дүүргийн  эмнэлэгтэй холбоотой халдварууд бүртгэгдлээ.Сүүлийн 24 цагт есөн хүн эдгэрч эмнэлгээс гарсан" гэв.