Өвөр Монголын цахим соёлын өдрүүд “Хятад орныг танин мэдэх, Монгол Улстай холбогдох” гэсэн уриан дор эхэлж байна. Энэхүү үйл ажиллагааны үеэр бие биедээ туслалцаж, цар тахалтай тэмцэж, Хятад, Монголын найрамдлын шинэ хуудсыг хамтдаа нээх зорилготой аж. Түүнчлэн цахимаар дуу бүжгийн тусгай тоглолт, цахим үзэсгэлэн, “Үзэсгэлэнт Хятад улс” зэрэг Хятадын аялал жуулчлалыг цахимаар танилцуулах , хятадын кино өдрүүд цахим арга хэмжээ болон олон ангит уран сайхны кино өдрүүд гэх мэт таван том агуулгын хүрээнд 28 арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна. Хятад, Монгол хоёр улс нь соёлын өдрүүдийн арга хэмжээг олон удаа амжилттай зохион байгуулж байгаа нь хоёр орны ард түмний ойлголцлыг бэхжүүлэхэд чухал гүүр болсоор ирсэн билээ. Энэ онд, цар тахлын улмаар хоёр тал энэхүү арга хэмжээг цахимаар зохион байгуулж байна.