Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр “Ачтан элит” эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд энэ сарын 3-нд бүх эмч, ажилчдаа коронавирусийэ түргэвчилсэн оношлуурт хамруулж, шинжилгээ авсан байна.Түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан ажилчдаасаа дахин PCR шинжилгээнд хамруулсан аж. Одоогийн байдлаар нийт есөн хүний шинжилгээний хариу эерэг гарсан гэх мэдээлэлтэй байгаа юм. Түүнчлэн тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа аж. Тус эмнэлэг нийт 134 эмч, ажилтантай юм байна.