Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн хугацаанд 41 хүнээс коронавирус илэрлээ. Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 1349 боллоо. Өчигдөр 17 обьектын 11,681 метр квадрат талбайд голомтын эцсийн халдваргүйтгэл хийлээ. Мөн тус төвийн Авто лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж уртын тээврийн 49 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй” гэв. Мөн шалтгаан тодорхойгүй алаг, цоог дэгдэлт ард түмний дунд гарч байгаа учраас халдвар хамгааллын дэглэмээ сахихыг анхаарууллаа.
- Өчигдөр Ачтан эмнэлэг дээр халдварын шинэ голомт бүртгэгдсэн. Шинжилгээнд хамруулахад, эмч, ажилчид гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрч, нийт 16 тохиолдол бүртгэгдлээ.
- Тэнүүн-Огоо компанийн хоёр жолоочоос халдвар илэрлээ. Мөн тусгаарлалтад байсан гурван жолооч гээд, нийт тав боллоо.
- Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн Цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан тул тус байгууллагын ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн.