ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Лхажий: УНТЭ 100 хувь төрийн өмчит хэвээрээ байгаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-06

Улсын нэгдүгээр төв эмнэлэг хувьчлагдсан гэх мэдээлэл  гарсан билээ. Энэ талаар УНТЭ-ийн ерөнхий захирал Н.Лхажийгаас тодруулахад “УНТЭ  100 хувь төрийн өмчит хэвээрээ байгаа.  Цаашид ч үйл ажиллагаа нь хэвийн явуулах  болно. Манай эмнэлгээр үйлчлүүлсэн иргэний хувьд тодорхой өвчлөлийн шалтгаантай, төрөөс даах зохицуулалттай биш өөрөө төлбөрөө төлөх зохицуулалттай байсан юм. Нэгдүгээрт иргэн ЭМД-ын шимтгэл төлдөг байх. Хоёрдугаарт эмнэлгийн тусламж, үйлчилгээний үнэ төлбөрийг төр даахад иргэнээс шалтгаалах нөхцөлүүд байна. Тухайлбал, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эсвэл эх барихын тусламж үйлчилгээ болон халдвар судлал, хавдар судлалын тусламж үйлчилгээний үед тухайн хүний эмчилгээний зардлыг төр даахаар заасан байгаа” гэв.