Эрүүл мэндитйн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 14,225 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнд халдвар илэрлээ. 33 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Хоёр нь Цэргийн төв эмнэлгийн ажилтнууд байсан бол 31 нь халдварын голомтуудад бүртгэгдлээ. Тухайлбал, Мөнххада, “Баянзүрх” эмнэлэг, ХСҮТ-өөс улбаатай гэр бүлийн хавьтлуудаас халдвар гарсан. Түүнчлэн "Ачтан" эмнэлгийн ажилтнууд, гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрсэн байгаа. Мөн Баянгол дүүргийн зургадугаар хороонд нэг орцны зургаан хүн халдвар авсан. Тус хорооны 65,43-а, 57 дугаар байруудад гэр бүлийн голомттой холбоотой халдварууд гарч байна. Тэр орчинд "Ачтан" эмнэлгийн ажилчдын байр байдаг” гэв.