ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн

Т.САНДАГ-ОЧИР
2021-01-09

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, Хэнтэйн уулархаг нутгаар болон Туул голын хөндийгөөр 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. 13-15 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 13-15 градус хүйтэн байна.