ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ажил идэвхтэй хайж байгаа 30 мянган хүн байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-09

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиргааны статистикийн мэдээллээр аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 2020 оны арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар 30 мянга болжээ. Тухайлбал,  18.1 мянга нь буюу 60.4 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.9 мянга нь бую 39.6 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 52.7 хувь хувь эмэгтэйчүүд байгаа аж. 

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны арванхоёрдугаар сард ажилгүй 5.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 3.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.