ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Сонгдо" эмнэлгийн эмчээс халдвар илэрчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-10

 Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 22,993 сорьцод шинжилгээ хийхэд 21 хүнээс коронавирус илэрлээ. ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас халдвар илэрсэн бол 19 тохиолдол нь шинээр үүссэн голомт буюу Баянгол дүүргийн зургадугаар хорооны 67 дугаар байр, 12 дугаар байранд амьдардаг хүмүүсийн хоёр дахь давтан шинжилгээгээр найман хүнээс вирус илэрсэн. Түүнчлэн "Мөнххада" компанийн нэг ажилтан, түүний гэр бүлийн дөрвөн хүнээс вирус илэрсэн. "Ачтан элит клиник" эмнэлгийн ажилтан, нэг гэр бүлийн хавьтлуудын шинжилгээнд халдвар  илэрлээ.  Түүнчлэн "Сонгдо" эмнэлэгт лабораторийн эмчээр ажилладаг хүн байсан. Бусад тохиолдол нь гэр бүлийн хавьтлуудаас илэрсэн” гэв.