ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"X апартмент 1" хотхоны СӨХ-ны ДӨРВӨН ажилчнаас халдвар илэрлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-28

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "X апартмент 1" хотхоны СӨХ-ны дөрвөн ажилчнаас халдвар бүртгэгдсэн тул тус байрыг хамгаалалтад авчээ. Түүнчлэн СӨХ-ийн 100 гаруй ажилчныг шинжилгээнд хамруулж байгаа аж. Мөн тухайн СӨХ-ны нэг ажилчин нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны "Офицер таун" хотхонд амьдардаг бөгөөд байрыг хамгаалалтад авч, оршин суугчдыг яаралтай шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа юм байна.