ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

35 ХҮНЭЭС халдвар илэрч, нийт 1814 боллоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-01

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд 5,433 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 35 хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод 35 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал болон ажиглан тусгаарлах хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрсэн байна.Ойрын хавьтал болсон хүмүүсээс халдвар илэрснээр хоёр дахь хавьтал нь ойрын хавьтал бол хавьтлуудын тоо өсдөг.

Ойрын хавьтлуудад шинжилгээ хийх явцад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд ажилладаг хүн өвдсөн нь тогтоогдож, түүний хавьтлуудаас 8 хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Шинэ голомт үүсэж байна. Идэвхтэй байгаа голомтуудад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын худалдааны төв орж байна. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,814 болсон бол үүнээс 1,358 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 443 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүндэвтэр 67, хөнгөн 375 байгаа" гэв.