ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

УОК: Хөл хорио ТОГТООХ эсэхийг хэлэлцэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-03

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байгаа ч УОК санал оруулаагүй учир хөл хорио тогтоох асуудлаар эцсийн шийдвэр гарахгүй нь. УОК өчигдөр хуралдаж, Сар шинийн баяраар хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцсэн ч нэгдсэн шийдэлд хүрээгүй. Тэгвэл УОК өнөөдөр дахин хуралдаж, хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэхээр болжээ. Хурлаар хөл хорио тогтоосон хугацаанд ямар арга хэмжээ авах тухай ЭМЯ-ны төлөвлөгөөг хэлэлцэх юм байна. УОК-ын хурлыг 14.00 цагт товложээ. Улмаар УОК өнөөдөр хөл хорио тогтоох асуудлаар нэгдсэн шийдэлд хүрвэл, саналыг маргааш Засгийн газрын ээлжит бус хурлаар эцэслэн шийдвэрлэхээр болсон байна.