ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нарантуул зах руу чиглэсэн замын хөдөлгөөн ачаалал ихтэй байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-03

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан юм. Хэдийгээр сар шинийн баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй гэсэн боловч иргэдийн хувийн бэлтгэлээ хангах байдал буурахгүй байна. Тодруулбал, өнөөдөр  зах, худалдааны төв рүү чиглэсэн замын хөдөлгөөн ачаалал ихтэй, зах, худалдааны төвд бөөгнөрөл ихээр үүссэн байна. Иргэддээ дахин сануулахад энэ жил сар шинийн баярыг тэмдэглэхгүй зөвхөн гэр бүлийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх хэрэгтэй. Иймд иргэд та бүхэн олон хүн цугларсан газраар зорчихгүй байж өөрийгөө болон гэр бүлийн хүмүүсээ эрсдэлээс хамгаалаарай.