ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сэлэнгэ аймгийн Мандал суманд багш нар нь сурагч охидыг хүчирхийлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-03

Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хотод өсвөр насны охидыг багш нар нь нийлж хүчирхийлсэн хэрэг гарчээ. Эдгээр багш нар нь Нарны-Өртөө гэх зочид буудалд архидан согтуурч байхдаа дээрх хэргийг үйлдсэн аж.

Тодруулбал, 10 гаруй хоногийн өмнө Мандал сумын II сургуулийн Англи хэлний багш М, IV сургуулийн Биеийн тамирын багш Т, III сургуулийн Газарзүйн багш А нар нийлж, IX ангийн охидыг хүчирхийлсэн аж.

Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Нийт багш сурган хүмүүжүүлэгчдийн өмнөөс уучлал хүсэж байна. Ийм хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Би энэ талаар саяхан мэдээлэл авна. Өнгөрөгч сарын 25-ны өдөр гарсан юм билээ. Өмнөх Засгийн газар алдаа гаргасны улмаас огцорсон. Хуулийн байгууллага шалгаж тогтоох байх” хэмээжээ.