ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-аас 166 иргэн эх орондоо ирлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-04

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу хоёр удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Үүний нэг Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 166 иргэнээ эх орондоо ирлээ. ОМ-7302 дугаартай онгоц "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудалд өчигдөр 20:07 минутад газарджээ.  Энэ удаад бага насны хүүхэдтэй гэр бүл 18, 15 жирэмсэн эмэгтэй асран хамгаалагчийн хамт, 3 өндөр настан, 8 эрүүл мэндийн шалтгаантай хүн, болон бусад шалтгаантай 122 иргэн ирсэн байна.