ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шавь нараа хүчирхийлсэн хэрэгт холбогдуулж,  ГУРВАН багшийг саатуулжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-04

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн гурван багш нийлж сурагч охидыг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг  энэ сарын 27-ны өдөр  гарсан байна. Дээрх хэргийн тухай хохирогч охины ээж цагдаад анх мэдэгдсэн бөгөөд “Тэрбээр охиныг нь үл таних залуучууд зочид буудалд хүчирхийлсэн” гэжээ. Тэгвэл шалгалтаар 15 настай охиныг согтуурсан байх үедээ тус аймгийн харьяат 31 настай, эрэгтэй хүчирхийлсэн болох нь тогтоогджээ.  Энэхүү хэрэгт гурван багшийг прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьсон аж. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд албаныхан "Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдээлэл өгөх  боломжгүй" хэмээн  мэдэгдлээ.