ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Амарсайхан: Бөхийн барилдааныг Говь-Алтай аймагт зохион байгуулах боломжгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-05

Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн барилдааныг “Говь-Алтай аймагт зохион байгуулах санал гаргасан билээ. Олон нийтийн заавал цар тахалтай онцгой цаг үед бөхийн барилдаан зохион байгуулах нь зохимжгүй хэмээн үзэж байгаа юм. Гэтэл бөхчүүд битүүний өдөр онгоцоор нисэж очиж барилдчихаад орой хүрээд ирнэ” гэсэн хүсэлтийг НОК-т гаргасан байдаг. Харин энэ асуудалд Шадар сайд С.Амарсайхан “Бөхийн баридааныг Говь-Алтай аймагт зохион байгуулах боломжгүй. Нэг хэсэг нь барилдаад, нөгөө хэсэг нь тусгаарлалтад байх боломжгүй” гэх тайлбарыг өглөө.