ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

34 настай эрэгтэй Сүхбаатарын талбайд өөрийгөө шатаасан хэрэг гарлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-08

Дөнгөж сая Сүхбаатарын талбайд  1987 онд төрсөн 34 настай эрэгтэй өөрийгөө шатаасан хэрэг гарлаа. Өнөөдөр Сүхбаатар талбай хөл хөдөлгөөн ихтэй байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон гардуулж байгаатай зэрэгцэн харамсалтай зүйл боллоо. Тухайн залуу өөр дээрээ шатахуун асгаж, галдан шатаасан байна. Тэрээр “намайн хараарай, намайг хараарай” хэмээн орилж байжээ. Хэдийгээр хажуугаар нь явсан хүмүүс гадуур хувцасаа тайлж, галыг унтраасан ч түргэн тусламж үзүүлэхэд нэгэнт оройтсон талаар эмч мэдэгдлээ. Хэргийн талаар цагдаагийн байгууллага үзлэг хийж байна.