Баянхошууны Жанцангийн уулзварт зам тээврийн ноцтой осол гарчээ. Осолд 10 гаруй тээврийн хэрэгсэл өртсөн бөгөөд одоогийн байдлаар хоёр хүний биеийн байдал маш муу байгаа аж.
Хэргийн газарт эмнэлэгийн тусламж үйлчилгээ, цагдаагийн албан хаагчид очоод байна. Хэргийн газрын нөхцөл байдлаас харвал том оврын тээврийн хэрэгслийн тоормоз бариагүйгээс энэ осол болсон байх магадлалтай байгаа юм.
Одоогоос нэлээд хэдэн сарын өмнө мөн л яг энэ уулзварт том оврын автомашины тоормоз бариагүйгээс зам тээврийн осол гаргаж, мөн л олон тооны машин мөргөж байлаа. Газрын уруу байдаг замд том оврын тээврийн хэрэгслүүд хурдаа тохируулж чадаагүй, мөн ойр ойрхон тоормоз гишгэснээс үүдэн хий алдаж осол гаргах шалтгаан болж буйг мэргэжлийн хүмүүс хэлж байсан билээ. Бид хэргийн талаар эргэн мэдээлэх болно.