ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМНЭЛГИЙН тусламж үйлчилгээг ХААНА, ХААНААС авах вэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-11

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах өдрүүдэд тусгай 119 дугаарын үйл ажиллагааг тасралтгүй, шуурхай ханган ажиллах бэлтгэл ажлын үр дүнг хэлэлцэж, операторуудад нэмэлт мэдээлэл, УОК болон Эрүүл мэндийн сайдын шийдвэрийг танилцуулж, улмаар 1800-0119-ийн операторуудад сургалт явуулах, хэрхэн хамтран ажиллах, эмнэлгийн байгууллагуудад дуудлагыг шилжүүлэх чиглэлийг өгч байна.

НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/29 тоот тушаалын дагуу нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед үүргээ ухамсарлан өндөр хариуцлагатай ажиллахыг анхааруулж, холбогдох заавар, журмыг танилцуулав.