ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Товчоодоор 610 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-12

Өнөөдөр өглөөний  08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 76 ажилтан, албан хаагч үүрэг гүйцэтгэн  ажиллаж байна. Үүнээс  эрүүл мэндийн байгууллагын 20 албан хаагч ажиллаж байгаа юм.  Дээрх хугацаанд товчоодоор орсон 324, гарсан 286 нийт 610 автомашин нэвтэрчээ.  Эдгээр тээврийн хэрэгслээр нийт 900 зорчигч товчоодоор  орж гарсан бөгөөд  эрүүл мэндийн хяналтаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.  2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 254,551 автомашины 602,480 иргэнд эрүүл мэндийн хяналт хийжээ.