Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийслэл хотод зургаан голомт идэвхтэй хэвээр байна.
- 116 сургууль
- Сонгинохайрхан дүүрэг дэх 21 худалдааны төвтэй холбоотой голомт
- Бөөрний диализийн эмнэлэгтэй холбоотой халдвар
- Монгол шир хувьцаат компани
- Нийслэлийн Амгалан амаржих газар
- Си Жи Эс эмнэлэгтэй холбоотой голомт юм.
Албан байгууллагад халдвар гарахад цааш нь гэр бүл, найз нөхөд, танилууд гэх мэтээр үргэлжилдэг. Манай улсад батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд халдварт олноор өртөж байна. Хавьтлаас халдвар авсан үзүүлэлт 20 хувь байна. Олон улсад 10 гаруй хувьтай байгаа. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 1,046, хоёрдогч хавьтлын 2,346 хүн бий. Хавьтал болсон иргэд ойр тойрны хүмүүсээ халдварт өртүүлэхгүйн тулд анхааралтай хандах хэрэгтэй байна." гэв.