ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Энэ сарын 23-наас эхний ээлжний вакцинжуулалтыг хийнэ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-15

Энэ сарын 23-наас эхний ээлжний вакцинжуулалтыг хийхээр төлөвлөжээ. Манай улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд “Pfizer” вакцин авна. Харин гадаад улс оронтой хамтран ажиллах хүрээнд “AstraZeneca” вакциныг худалдаж авахаар бүх бэлтгэл ажлаа хийжээ.    

  • Вакцин худалдан авахад 19 сая
  • Хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд 13 сая,
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагаанд 7 сая
  • Вакцин хадгалах хөргүүр, нэгдсэн төвийн өргөтгөл, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээнд 1.5 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн гэж Вакцин оруулж ирэх ажлын хэсгийнхэн мэдээлж байсан юм.   

 

  • АНУ, Германы хамтарсан “Pfizer”
  • Оксфордын их сургуулийн “AstraZeneca”
  • Хятадын Синофарм 
  • Оросын "Спутник V" вакциныг оруулж ирэхээр төлөвлөж  байгаа.