Автомашины "АЗ"-ын дугаарыг дуудлага худалдаагаар зардаг болсон. Одоогоор 0001УАР дугаар 427 сая төгрөгөөр зарагдлаа. Өнөөдрөөс эхлэх Автотээврийн үндэсний төв “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд 0001УАР, 0011УАР, 0041УАР, 0071УАР, 0101УАР, 4141УАР гэх мэт тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн азын дугааруудыг нээлттэй цахим дуудлага худалдаагаар худалдаж эхэллээ.
УАР шинэ сери тараагдаж дуусч байгаа бөгөөд нийт 387 азын дугаарыг цахим дуудлага худалдаагаар худалдахаар хадгалсан байжээ. Дахин шинэ сери задарвал азын дугаарыг нь цахим дуудлага худалдаагаар нээлттэй борлуулах юм.
Дуудлага худалдаа болох хугацаа: 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн хооронд
Дуудлага худалдааны цахим хаяг: transdep.mn
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50.000 төгрөг
Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас гурван хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23:00 цагт бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу./
Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.