Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийн бүртгэл явагдаж байгаа талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэв. Өнөөдрийн тусгай нислэгээр 256 иргэн эх орондоо ирэх аж. Тус онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Өнөөдрийн нислэгээр өнгөрөгч арваннэгдүгээр сард хөл хорионы улмаас нислэг нь цуцлагдаж, ирж чадаагүй үлдсэн иргэдийн сүүлийн хэсэг Сөүлээс ирж дуусах аж. Мөн сар шинийн өмнөхөн ходоод тайрах хагалгаанд орсон Зүрх мартахгүй төслийн санаачлагч, Сонгдо эмнэлгийн Ерөнхий эмч Б.Болдсайхан мөн тусгай нислэгт багтжээ.
Эрүүл мэндийн шалтгаантай – 24
Бага насны хүүхэдтэй гэр бүл – 42
Жирэмсэн – 11
Өндөр настан – 13
Хөгжлийн бэрхшээлтэй – 3
Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай – 53
Түр саатуулах байр - 20
11-р сарын нислэгт нэрс баталгаажсан, онгоцны тасалбараа авсан - 92
НИЙТ: 256 иргэн