ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Замын хөдөлгөөний дүрэм бичсэн хөзөр хэвлэгджээ

O.Admin
2021-02-19

Өмнөговь аймагт Засгийн газар болон “Оюутолгой ХК-ийн дэмжлэгээр хэрэгжиж буй “Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд замын хөдөлгөөний дүрмийг багтаасан хөзөр хэвлэгджээ.

Энэ нь сошиал орчинд олон хүний талархлыг хүлээсэн бөгөөд тоглоом наадгайгаар дамжуулан иргэдэд замын хөдөлгөөний дүрмийг эргэн сануулж, хариуцлагатай жолооч болох, соён гэгээрүүлэх үр дүнтэй сурталчилгаа болжээ хэмээн үнэлж буй юм. Тус хөтөлбөр нь 2018 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд 2021 онд хөтөлбөрийн хэрэгжилт нь дуусах юм байна. Энэхүү хөзрийг Улаанбаатар хотод мөн илүү чанартай болгож зараасай гэсэн иргэд ч олон байгаа юм.