Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд газардлаа. Тусгай үүргийн нисэх онгоцоор нийт 254 иргэн эх орондоо ирсэн юм. Тухайлбал, БНТУ-аас 191, Европ, Африкийн орнуудаас транзитаар 63, Иргэдэд туслах сан, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр 42 иргэн эх орондоо иржээ. Иргэдийг “Зүчи”, “Улаанбаатар”, “Тайж”, “Тэмүүжин” зочид буудлуудад тусгаарласан байна.