Дэлхийн хамгийн залуу Ерөнхийлөгчдийн нэг болох Францын төрийн тэргүүн Эммануэл Макрон Австралид “онигоо” болжээ. Тус улсын үе үеийн Ерөнхийлөгчид англиар чөлөөтэй ярьдаг байсан бол Э.Макроны англи хэл тийм ч сайн биш байсан нь олон улсын тавцанд онигоо болгосон аж.
Тэрбээр Австралид айлчлах үедээ тус улсын Ерөнхий сайд Мальколм Тернбуллтай хамтарсан хэвлэлийн бага хурлыг Сидней хотноо зохион байгуулах үеэр “Та болон таны амттай эхнэр халуун дулаанаар угтан авсанд баярлалаа” гэж хэлжээ.
Энэ үгийг сонссон Тернбулл инээвхийлээд өнгөрсөн ч, Макрон үгнийхээ алдааг анзаараагүй байна. Угтаа Ерөнхийлөгч үзэсгэлэнтэй эхнэр гэж хэлэх гээд үгээ андуурч, “амттай” гэх үг ашигласан байжээ.