ОХУ-ын "Спутник-V" вакцины эхний ээлжийн 10 мянган тунг авчирлаа. Дараагийн ээлжийн 10 мянган тун вакцин ирэх сарын эхний долоо хоногт ирэх ажээ. Засгийн газрын захиалгаар ОХУ-ын "Спутник V" вакцины 20 мянган тунг хүлээж авах юм. ДЭМБ-аас “Спутник V” вакциныг бүртгэж авах бэлтгэл ажил хангагдаж байгаа төдийгүй ирэх сард багтаан бүртгэж авахаар төлөвлөжээ. "Спутник V" вакцинаар дэлхийн 40 гаруй улс орон иргэдээ вакцинжуулахаар бүртгэн аваад буй бөгөөд тус вакцины дархлаа тогтоох чанар 92 хувийн үр дүнтэй байгааг судлаачид тогтоосон аж.