ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

41 хүнээс халдвар илэрлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-28

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.  Энэ үеэр ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгальмаа "Өчигдөр нийслэлд шинээр 41 хүнээс халдвар илэрлээ.  Алтанбулаг боомтоор татан авалтаар ирсэн хүнээс илэрсэн. Өнгөрсөн хугацаанд 2249 хүн эдгэрсэн байна. 643 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 561, хүндэвтэр 73, хүнд 8, нэн хүнд 1 хүн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 66 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Улаанбаатараас илэрсэн 40 тохиолдлоос 20 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтал юм.