ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Чингис хаан” музейн захирлаар С.Чулууныг томилохоор болжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-02

Салбартаа нэр хүнд муутай, Соёлын сайдын үүрэгт ажлыг хэл амтай дуусгасан С.Чулууныг “Чингис хаан” хаад язгууртны музейн захирлаар томилохоор болжээ. Түүнийг өнгөрөгч долоо хоногт Соёлын сайдын зөвлөлийн хурлын үеэр хэлэлцээд, дэмжсэн байна. Харин энэхүү шийдвэрт мэргэжлийнхэн нь таагүй хандаж байгаа бөгөөд эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн “Чингис хаан” музей энэ онд ашиглалтад орох бөгөөд 67.8 тэрбум төгрөгөөр төсөвлөн барьж байгаа юм. Энэхүү музейгээр соёлын хосгүй үнэт дурсгал, түүхийн их өвийг байруулах аж.