Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Өчигдөр 21185 хүний сорьцод шинжилгээ хийхэд 80 хүнээс халдвар илэрлээ. Мөн 21 хоног эмчилгээнд байсан 76 настай эмэгтэй нас барлаа. Батлагдсан халдваруудаас зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. Улаанбаатарт халдвар 79 шинэ тохиолдол батлагдаж, нэг тохиолдол Төв аймагт бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 3561 боллоо. Нийт халдвар авсан иргэдийн 80 хувь нь эдгэрсэн. Хавьтал судлалын байдлын хувьд шинээр халдвар авсан 80 хүний 77 нь ойрын хавьтал. Тэдний 65 нь эхний PCR шинжилгээгээр онош батлагдсан бол 12 нь давтан шинжилгээгээр илэрлээ. Одоогоор гурван хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна” гэв.