ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Аялал жуулчлалын хөгжлийн төв нь "Олон улсын эвентийн холбоо"-ны албан ёсны гишүүн байгууллага боллоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-03-12

Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлах аялал жуулчлалын бүтээгдэхүүн, эвент арга хэмжээг олон улсын зах зээлд гаргах боломж нээгдлээ.

 

Аялал жуулчлалын хөгжлийн төв (ТӨҮГ) нь холбогдох дүрэм, журмыг боловсруулан ажиллаж байна

 

"Олон улсын эвентийн холбоо"-нд гишүүнээр элссэнээр Монгол Улс ямар давуу эрх эдлэх вэ?

 

-"Олон улсын эвентийн холбоо" нь дэлхийн хэмжээний өргөн мэргэжлийн сүлжээтэй тул тус холбоонд гишүүнээр элссэнээр олон улсын салбарын мэргэжлийн хүмүүстэй холбоо тогтоож харилцах

-Гадаад сурталчилгаа

-Жил бүр тогтмол зохион байгуулагддаг конвенц болон экспод оролцох боломж

-Бүс нутгийн / олон улсын эвент арга хэмжээнүүд

-"Олон улсын эвентийн холбоо"-ны календарь болон дэлхийн PointsMap дээр эвентээ сурталчлах боломж

-Эксперт болон гишүүдээс зөвлөгөө авах боломж

-Лого ашиглах эрх

-IFEA Job Bank – олон улсын эвентийн салбарын хүрээнд мэргэшсэн мэргэжлийн хүмүүстэй танилцан хамтран ажиллах боломж

-Эксперт болон гишүүдээс зөвлөгөө авах боломж

-CFEE гэрчилгээ – Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ

-Төслийн багуудын зөвлөх үйлчилгээ

-E-News & Social Media - Facebook / LinkedIn / Twitter / YouTube/ Instagram зэрэг платформууд дээрх мэдээлэл

-Калифф Даатгалын ивээн тэтгэдэг “Олон Улсын бизнес мэдээлэл” улирал тутам гаргадаг сэтгүүл

-IFEA долоо хоног бүрийн шинэ мэдээ мэдээлэл

-Олон Улсын эвентийн холбооны дуудлага худалдаанд оролцох боломж

-Онлайн гишүүнчлэлийн лавлах

-Мэргэжлийн салбарын төлөөлөл /дэлхийн болон бүс нутгийн салбаруудын байгууллагууд таныг төлөөлөх болно/