БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг дэмжигчдийн хувь БНАСАУ-БНСУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаас хойш эрс нэмэгдэж, шинэ рекорд тогтоосон нь олон нийтийн хамгийн сүүлийн үеийн судалгаанаас тодорхой болжээ.
Тус судалгааг “Realmeter” судалгааны байгууллагаас явуулсан байна. Улмаар судалгаанд оролцсон дөрвөн хүн тутмын гурав нь Мүн Ерөнхийлөгчийг дэмжиж буйгаа илэрхийлсэн аж.
Ингэснээр Мүний рейтинг уулзалтаас өмнөх үеэс даруй найман хувиар өсч, 78.3 хувьд хүрчээ.