ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Маргаашнаас эхлэн өндөр настнуудыг вакцинжуулна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-14

Маргаашнаас эхлэн өндөр настнуудыг вакцинжуулж эхэлнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 99228 хүнийг вакцинд хамруулаад байна.  

Дархлаажуулалтад гуравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд 200 мянга, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 300 мянга, нийт 500 мянган хүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Гуравдугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд хариу арга хэмжээний үйл ажиллагаанд оролцож байгаа болон үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах шаардлагатай, стратегийн ач холбогдол бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулна.